Sonor

Нэрийг нь мартсан ч
Тэврэлт нь санагддаг
Нэгэн хаврын дурлал минь
Нэхэж очоогүй ч
Орхиж чадаагүй
Нэгэн насны дурсамж минь
Уйлж очоод уйлуулж буцсан
Ухаан бүдэг өдрүүд минь
Уруул тэмтэрч, гэзэг үнэртсэн
Урин хаврын учирал минь
Хааяа чамайг санадаг шиг
Чи бас санадаг уу?
Хаврын бороо шиврэхэд
Би бас шивэрдэг үү?
Урийн салхи сэвэлзэхэд
Үсний минь үнэрийг санадаг уу?
Унтаа сэрүүний завсарт
Нэрийг минь гэнэт дууддаг уу?
Зүсийг нь мартсан ч
Үгийг нь санадаг
Зүггүй хаврын учирал минь
Ханилан суугаагүй ч
Хайраа нуугаагүй
Халуун насны зөрлөг минь
Нууж уулзаад нууцалж үлдсэн
Нэг...